Э.Эрдэнэ-Очир

Ойрын өдрүүдэд дэлхийн дахинд өрнөж буй болон өрнөх зарим үйл явдлуудаас дараах нөхцөл байдал анхаарал татаж байна: 

  • Ирэх Пүрэв гарагт Америк, Япон, Филиппиний гурван талт дээд хэмжээний уулзалт болно. Энэ бүс нутагт өрнөж буй цэрэг, улс төрийн үйл явдлууд анхаарлын төвд байгаа нь АНУ, Австрали, Япон улсууд 4-р сарын 7-8-ны өдрүүдэд Зүүн Хятадын тэнгист цэргийн сургуулилалт хийсэн, AUKUS-ын аюулгүй байдлын гэрээнд Японыг оролцуулахыг идэвхийлж байгаатай холбоотой.
  • Мөн АНУ – Филиппин улсууд удахгүй Зүүн Хятадын тэнгист 17,000 цэргийн хүч бүхий жил бүр хийдэг томоохон цэргийн сургуулилалтыг эхлүүлж, 5-р сарын 8-ны өдөр хүртэл хийнэ. Үүнд 14 улс ажиглагчаар оролцох бөгөөд үүнтэй холбоотойгоор Манила, Бээжингийн харилцаа, Зүүн Хятадын тэнгис дэх арлын маргаан, АНУ – Филиппиний Батлан хамгаалахын харилцан туслалцах гэрээ хэрхэн сунгагдах зэрэг асуудлууд анхаарлын төвд байх болно.
  • БНСУ-д энэ сарын 10-ны өдөр парламентын сонгууль болно. Тус сонгуульд улс төрийн сөрөг хүчин нь илүү олон суудал авах магадлалтай байгаагийн зэрэгцээ сонгуулийн үеэр Умард солонгос пуужингийн туршилт, анхаарал татах ямар нэгэн алхам хийх магадлалтай байгаа.  
  • Рамадан сар дуусаж байгаа тул Исламын Улс бүлэглэл халдлага хийхээр зэхэж байна. Газын зурвасаас Израйлийн тал бага хэмжээний цэргээ татан авснаар Египетийн зуучлалаар талууд яриа хэлэлцээ хийх төлөв ажиглагдсан. үүнд Израйлийн дотоод улс төрийн байдал, иргэдийн жагсаал нөлөөлж байгаа бололтой.
  • АНУ-ын тусгай албадын зүгээс Исламын Улс бүлэглэл удахгүй террорист халдлага хийхээр бэлтгэж буйг анхааруулж байна. 4-р сарын 8-ны өдөр тохиож буй нарны хиртэлт зэрэг олон хүн цугласан арга хэмжээний үеэр халдлага хийж магадгүй аж. 
  • БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Австрали улсад айлчилж, худалдаагаа сэргээхээр улс төрийн түвшинд тохиролцсон, Си Зиньпин Ж.Байдентай утсаар ярьж, эдийн засгийн болон цэргийн харилцааг сэргээж, болзошгүй мөргөлдөөний эрсдэлээс сэргийлэх, одоо явж байгаа худалдаа, бизнесийг идэвхжүүлэхээр болсон.
  • Гэвч эдгээр үйл явдлын зэрэгцээ хятадын тал Энэтхэг, Номхон далайн бүс нутагт БНХАУ-ын эсрэг “шинэ НАТО” бүрэлдэж байна хэмээн шүүмжилж, энэ бүс нутаг дахь холбоотнуудтайгаа харилцаагаа сэргээхийг зорьж байна. Ялангуяа аюулгүй байдлын чиглэлээр анхаарч, БНХАУ-ын НАХЯ-ны сайд, төлөөлөгчид тус тус Төв Ази, Зүүн Өмнөд Ази, Номхон далайн зарим орнуудад цуврал айлчлалууд хийсэн нь анхаарлын төвд байна.

Эх сурвалж: South China Morning Post, China Military, CFR, Voice of America, The Diplomat, Nikkei Asia, the Guardian.

Leave a comment