Э.Эрдэнэ-Очир

Өнгөрсөн долоо хоногт Хятад төвтэй өрнөсөн үйл явдлуудаас дараахийг онцолж байна:

1. БНХАУ-ын дарга Си Зиньпин 5 дугаар сард Франц, Унгар, Серб улсуудад айлчлахаас гадна ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины айлчлалыг хүлээн авахаар төлөвлөж байна.

Зураг 1. Си Зиньпин, В.Путин 2023 оны 5-р сард Москва хотод. Photo: Associated Press

2. Тайвань эх газрын Хятадаас түүхийн холбоосоо арилгах зорилгоор Тайвань дахь олон нийтийн газрууд дахь Чан Кай Ши-ийн хөшөөнүүдийг буулгаж эхлэв.

Зураг 2. Тайваньд Чан Кай Ши-гийн нэг зуу гаруй хөшөө байдаг аж. Photo: Shutterstock

3. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен БНХАУ-д айлчлав.

Зураг 3. БНХАУ-ын дарга Си Зиньпин, АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Photo: Reuters

4. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкений Бээжин, Шанхайд хийх айлчлалаас хоёр хоногийн өмнө Бээжин цөмийн зэвсгийн хүчин чадлаа сурталчлан харуулав.

Зураг 4. Хятадын JL-2 шумбагч ус-газар ангиллын цөмийн баллистик пуужин. Photo: Xinhua

5. АНУ Хятадын нийгмийн сүлжээний ТикТок видео апп-ыг хориглох хууль батлав.

Photo: Reuters

6. ОХУ, БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд нар Астана хотод болсон ШХАБ-ын хуралд оролцох үеэр уулзаж, хоёр талын салбарын хамтын ажиллагааны талаар хэлэлцэж, байр сууриа бататгажээ.

Зураг 6. ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.Шойгу, БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд Дон Жун. Photo: Russian Ministry of Defense via AP

Leave a comment