Э.Эрдэнэ-Очир

БНХАУ-ын хууль тогтоох байгууллага буюу Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурлын Байнгын хороо (БХАТИХ-ын Байнгын хороо), Төрийн зөвлөл энэ онд багтаан хэлэлцэн батлахаар төлөвлөж буй хууль тогтоомж, үүнтэй холбогдуулан хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө (全国人大常委会2024年度立法工作计划)-г нийтэлсэн байна.

Үүнээс үзэхэд тус улсын парламент энэ онд 39 хууль тогтоомжийн төслийг боловсруулан хэлэлцүүлэхээр төлөвлөснөөс одоогоор 16 төсөл хэлэлцүүлгийн шатанд, 23 төсөл судалгаа, боловсруулалтын шатанд байна. Дээрх хууль тогтоомжуудын төсөл нь агуулгын хувьд төрийн байгууллагын бүтцийн шинэчлэл, эрүүгийн гэмт хэрэг, нийгмийн аюулгүй байдал, өндөр дэвшилтэт технологи, боловсрол, шашин, соёл, үндэсний аюулгүй байдалтай холбоотой байна.

Хэлэлцсэн болон хэлэлцэх хууль тогтоомжийн төслүүдээс үзэхэд дийлэнх нь эдийн засгийн агуулгатай байна, мөн үндэсний батлан хамгаалах болон нийгмийг аюулаас хамгаалах чиглэлээрх хуульд тодорхой нэмэлт, өөрчлөлт орох бололтой.

 Эх сурвалж: Ministry of Justice of People’s Republic of China, NPCObserver, State Council.

Leave a comment