БНХАУ-ын гадаад харилцаанд ямар асуудлууд тулгамдаж байгаа вэ?

Photo Credit: БНХАУ-ын ГХЯ
- Хятад – Америкийн харилцаа: АНУ-тай харилцах харилцаанд, ялангуяа хоёр талын худалдаа, өндөр дэвшилтэт технологи, хүний эрх, Ази, Номхон далайн бүс нутагт цэргийн нөлөөгөө өргөжүүлэх асуудлууд тулгамдаж байна.
- Тайвань: Тайванийн статус квогоо хадгалах эрмэлзэл болон БНХАУ-ын Тайванийг нэгтгэх бодлогын зөрчил ширүүсэж, үүнд АНУ-ын зүгээс Тайваньд зэр зэвсгийн тусламж үзүүлж, өндөр технологийн зэвсэглэл худалдаж буй нь Бээжинг түгшээж байна.
- Өмнөд Хятадын Тэнгис: Тус бүс нутагт өөрийн газар нутаг гэж тунхаглаж буй арлуудын асуудал нь хөрш орнуудтай харилцах харилцаа болон олон улсын тавцанд шүүмжлэл дагуулж байна.
- Хүний эрхийн асуудал: Хятадын Засгийн газрын Шинжаан Уйгар, Өвөрмонгол, Төвөдийн ӨЗО-нууд болон Хонконгт явуулж буй бодлого, улс төрийн тэрс үзэлтнүүдээ хяхан хавчиж буй байдал нь олон улсад анхаарлын төвд байсаар байна.
- “Бүс ба Зам”: Тус санаачилгын хүрээнд олон улс дахь Хятадын эдийн засгийн нөлөө, хөрөнгө оруулалт нэмэгдэж байгаа ч тэдгээр орнуудад Хятадын өр, зээлээс эмээх, хүрээлэн буй орчны талаар эмзэглэх байдал, ерөнхийдөө Хятадыг эсэргүүцэх хандлага нэмэгдэх хандлагатай болж байна.
- Хятад – Энэтхэгийн хилийн маргаан: Талуудын хилийн маргаан, ялангуяа Хималайн бүс дэх маргаанд хилийн цэргийнхний болзошгүй мөргөлдөөн хоёр талын харилцаанд тулгамдсан хэвээр байна.
- Хятад – Европын харилцаа: Хүний эрхийн асуудал, худалдааны тэнцвэргүй байдлыг үл харгалзан Европын орнуудтай хоёр талын харилцаагаа урагшлуулах, эдийн засгийн харилцааг өргөжүүлэх нь томоохон сорилт болсон.
- Цаг уурын өөрчлөлт: Тус улс хүлэмжийн хийг хамгийн ихээр ялгаруулдаг улсын хувьд хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах чиглэлээр дотооддоо дорвитой алхам хийх, энэ чиглэлээр идэвх гарган улс оруудтай хамтран ажиллах, хөрөнгө оруулах шаардлага үүсэж байна.
- Дэлхийн нийлүүлэлтийн гинжин хэлхээ: Геополитикийн өнөөгийн орчин нөхцөлд дотоодын өндөр түвшний технологийн үйлдвэрлэлд нэн шаардлагатай түүхий эдийн нийлүүлэлтийг тасралтгүй хангах асуудал тулгамдаж байна.
- Олон улсын байгууллага дахь Хятадын нөлөө: НҮБ, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага зэрэг олон улсын байгууллагууд дахь Хятадын оролцоо, нөлөөг нэмэгдүүлэх бодлого нь зарим орнуудын зүгээс эсэргүүцэлтэй тулгарч байна.
Эх сурвалж: Geopolitical Monitor, US DNI, US DHS, Global Times, The Ministry of Foreign Affairs of PROC.


Leave a comment