Э.Эрдэнэ-Очир

Одоогоос яг 3 жилийн өмнө буюу 2022 оны 2-р сарын 24-ний өдөр ОХУ-ын арми Украины хилийг давснаар Орос, Украины дайн эхэлсэн. Сүүлийн 3 жилд шатлан өргөжиж, тасралтгүй үргэлжилсэн энэ дайн тун удахгүй гал зогсоож намжих, эсвэл бүрмөсөн төгсөж ч магадгүй нөхцөлтэй болоод байна. Үүний ард АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын “бодлого, байр суурь” байгаа, ажлаа аваад нэгхэн сар болж байгаа боловч ер нь түүний хэлсэн үг болгон хэвлэлээр “шуугиулж” байна. Зарим нь түүнийг шүүмжилж, олон улсад тодорхойгүй байдал нэмэгдэх нь гэж байхад зарим нь талархан дэмжиж байна.

Д.Трампын гадаад бодлого цэргийн оролцооноос зайлсхийх боловч илүү “тусгаарласан” шинжтэй, эдийн засгаа хамгаалахад чиглэхээр байна. Энэ нь Дэлхийн II дайнаас хойших АНУ-ын уламжлалт бодлогоос эрс өөр гэгдэж байна.

Тэгвэл яг юу болж байгаа талаар товч нэгтгэн харцгаая.

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль, улс төрийн байдал буюу Д.Трамп ямар өрсөлдөөн дундаас “амьд” гарч ирэв?

АНУ-ын 2024 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд Найрамдах намаас нэр дэвшсэн Д.Трамп нийт 538 сонгуулийн төлөөлөгчийн 312-ийн саналыг авч ялалт байгуулж, тус улсын 47 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдож чадсан. Д.Трампын ялалт нь консерватив үзэлтэй сонгогчид, нийгмийн дундаж “ажилчин давхарга” болон хэт либерал бодлоготой санал нийлдэггүй хүмүүсийн дэмжлэгээр биеллээ олжээ.

Photo: Gene J.Puskar/AP

Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын үеэр буюу 2024 оны 7, 8-р саруудад Д.Трампын амь насанд халдахыг завдсан оролдлого хоёр удаа гарсан нь тус улсын улс төрийн байдал, уур амьсгалд өрсөлдөөн, зөрчил ямар ширүүн байсныг харуулсан.

Судлаачид Д.Трампын амь насанд халдах оролдлого нь 1963 онд болсон Жон Ф.Кеннедигийн аллагатай хэд хэдэн талаараа төстэй байгааг онцолжээ:

  • Халдлага сонгуультай холбоотой: Ж.Кеннеди 1963 оны 11-р сарын 22-нд амиа алдсан нь түүний дахин нэр дэвшихийн өмнөх жил байсан. Д.Трампын эсрэг үйлдэгдсэн халдлага 2024 оны Ерөнхийлөгчийн сонгуулиас хэдхэн сарын өмнө гарсан бөгөөд энэ нь сонгуультай шууд холбоотой байж болох юм.
  • Улс төрийн хуваагдмал байдал, хүчирхийлэл: Ж.Кеннедигийн үед АНУ хүйтэн дайны үед дотоод улс төрийн өрсөлдөөн ширүүн байсан. Өнөөгийн АНУ-ын улс төр ч улс төрийн туйлшрал, хоёр намын зөрчил ихэсч, сонгогчдын дунд зэвсэгт халдлага, үймээн гарах эрсдэл нэмэгдсэн нь адил төстэй нөхцөл байдал аж.
Photo By Walt Cisco, Dallas Morning News [Public domain]

Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын үеэр Д.Трампын эрүүл мэнд, насны талаар шүүмжлэл гарч байсан ч тэрээр эдгээрийг даван туулж, ялалт байгуулсан нь түүний улс төрийн туршлага, стратегийн үр дүнг харуулж байна.

“Бурхан намайг зориуд тодорхой шалтгаанаар амьд үлдээлээ. Тэр шалтгаан нь АНУ-ыг аврах, Америкийг дахин агуу болгох явдал юм. Бид энэ эрхэм зорилгыг хамтдаа биелүүлнэ.”

АНУ-ын Ерөнхийлөгч

Доналд Жон Трамп


Нас: 78

Төрсөн муж: Флорида

Бизнесмэн, телевизийн од, АНУ-ын 45, 47 дахь ерөнхийлөгч

Халдлагаас “амьд” гарсан нь Д.Трампын нэр хүнд, рейтингийг нэмэгдүүлсэн ч бодитоор түүний ялалтад хэд хэдэн чухал амлалтууд нь нөлөөлсөн гэж үзэж байна.

Тухайлбал, нийгэм, эдийн засгийн асуудлууд, ялангуяа инфляцын өсөлт, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн нэмэгдэл зэрэг сонгогчдын санааг зовоож байгаа асуудлуудыг шийдвэрлэх амлалт өгсөн нь нөлөөлжээ.

Мөн худалдааны татварыг нэмэгдүүлэх, ялангуяа, төр засгийн төсвийн зардлыг шалгах, зардлыг танах, хумих, цагаачлалын бодлогыг чангатгах, хууль бус цагаачдыг албадан гаргах, хилийн аюулгүй байдлыг сайжруулах амлалтууд мөн иргэдийн дэмжлэгийг авсан.

Тэгэхээр Д.Трамп АНУ-д дотоодод улс төрийн хуваагдал, хоёр намын зөрчил ихэсч, сонгогчдын дунд зэвсэгт халдлага, үймээн гарах хэмжээнд эрсдэл нэмэгдсэн энэ үед жинтэй том амлалтууд өгч дахин Ерөнхийлөгчөөр сонгогджээ. Түүнд одоо амлалтаа биелүүлэхээс өөр “сонголт” байхгүй.

Д.Трампын баг: Тэр амлалтаа бат биелүүлэхийн тулд өөрийн багаа нягт бүрдүүлэв.

Түүний улс төрийн баг нь ерөнхийдөө “популист”, бизнесийн чиг баримжаатай, хатуу үндсэрхэг үзэлтэй, Америк төвтэй бодлогыг дэмжигчид гэж үзэж болно.

Photo credit: Bloomberg

Тэрээр өөрийн хоёр дахь засаг захиргааны бүрэлдэхүүнийг бүрдүүлэхдээ үнэнч байдал, бизнесийн туршлага, улс төрийн холбоо, залгамж чанарыг чухалчлан томилгоонуудаа хийсэн байна.

Эдгээрээс 40-50 насныхан хамгийн их анхаарлын төвд байгаа, нэн ялангуяа Дэд Ерөнхийлөгч Ж.Д.Вэнс “2028 онд Ерөнхийлөгчид нэр дэвшинэ, Д.Трампын халааг авахаар бэлтгэгдэж буй” гэгдэж байна.

“Европ олон сорилттой тулгарч байгаа ч одоо энэ тивд нүүрлээд буй хямрал, бүгдээрээ хамтдаа туулж буй энэ хямрал бол бидний өөрсдийн бий болгосон хямрал юм.”

Дэд ерөнхийлөгч Ж.Д.Вэнс


Нас: 40

Төрсөн муж: Охайо

Улс төрч, эрх зүйч, Тэнгисийн явган цэрэгт алба хаасан, өмнө нь АНУ-ын сенатораар ажиллаж байсан.

Hillbilly Elegy: A Memoir of a Family and Culture in Crisis номын зохиолч, венчур капиталист.

Д.Трампын хоёр дахь кабинетийн гол гишүүд:

Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио

Дэлгэрэнгүй

Нас: 53

Төрсөн муж: Флорида

АНУ-ын сенатор, Сенатын тагнуулын хорооны дэд дарга, 2016 оны ерөнхийлөгчийн сонгуульд оролцсон.

Трампын өмнөх “өрсөлдөгч”, гадаад бодлого, дипломатын туршлагатай.

Сангийн сайд Скот Кэннэт Бэссэнт

Дэлгэрэнгүй

Нас: 61

Төрсөн муж: Өмнөд Каролина

Key Square Group компанийн үүсгэн байгуулагч, Soros Fund Management компанийн CIO Трампын эдийн засгийн бодлогыг дэмжигч.

Батлан хамгаалахын сайд Пит Хигсэт

Дэлгэрэнгүй

Нас: 44

Төрсөн муж: Теннеси

Fox News-ийн сэтгүүлч, Үндэсний гвардын хошууч Трампын батлан хамгаалах бодлогыг дэмжигч.

Үндэсний тагнуулын нийгэмлэгийн дарга Тулси Габбард

Дэлгэрэнгүй

Нас: 44

Төрсөн муж: Хавай

Өмнө нь АНУ-ын Конгрессийн гишүүн, цэргийн алба хаасан, Ирак, Кувейтэд үүрэг гүйцэтгэсэн. Терроризмтой тэмцэх, цэргийн тусгай ажиллагаа, тагнуулын үйл ажиллагааны чиглэлээр мэргэжсэн.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Майк Волц ……………………

Дэлгэрэнгүй

Нас: 51

Төрсөн муж: Флорида

Улс төрч, бизнесмен, АНУ-ын Тусгай цэргийн хүчинд алба хаасан, Афганистан, Ойрх Дорнод, Африкт үүрэг гүйцэтгэсэн.

Аюулгүй байдал, батлан хамгаалах чиглэлээр зөвлөдөг.

Тагнуулын төв газрын дарга Жон Ратклиф ……………………………..

Дэлгэрэнгүй

Нас: 60

Төрсөн муж: Иллиной

Улс төрч, эрх зүйч. Өмнө нь Үндэсний тагнуулын нийгэмлэгийн дарга, мөн Конгрессийн гишүүнээр ажиллаж байсан. Дүн шинжилгээнээс илүү мэдээ цуглуулах хүчин чадлыг нэмэгдүүлэхэд анхаардаг.

Холбооны мөрдөх товчооны дарга Каш Патэл …………………………………………

Дэлгэрэнгүй

Нас: 45

Төрсөн муж: Нью Йорк

Эрх зүйч, Хууль зүйн яамны ҮАБ-ын хэлтэс, Төлөөлөгчдийн танхмийн Тагнуулын хороонд зөвлөхөөр ажиллаж байсан.

Ерөнхий прокурор Пам Бонди

Дэлгэрэнгүй

Нас: 58

Төрсөн муж: Флорида

Өмнө нь Флоридагийн прокурор, Трампын импичментын хэрэгт өмгөөлөгчөөр ажилласан. Трампын дэмжигч, импичментын үед ихээхэн үүрэгтэй оролцсон.

Дотоод хэргийн сайд Даг Бургум

Дэлгэрэнгүй

Нас: 68

Төрсөн муж: Хойд Дакота

Хойд Дакота мужийн засаг дарга, бизнесмэн, технологийн бизнес эрхлэгч

Трампыг 2024 онд дэмжсэн, эрчим хүчний бодлого дээр анхаардаг.

Хөдөө аж ахуйн сайд Бруук Роллинс

Дэлгэрэнгүй

Нас: 51

Төрсөн муж: Техас

America First Policy Institute-ийн ерөнхийлөгч. Трампын эхний засаг захиргаанд бодлогын стратегич

Худалдааны сайд Ховард Латник …………. ..

Дэлгэрэнгүй

Нас: 62

Төрсөн муж: Нью-Йорк

Cantor Fitzgerald компанийн захирал, санхүүгийн удирдлагаар мэргэжсэн. Трампын эдийн засгийн бодлогыг дэмжигч, бизнесийн түнш.

Хөдөлмөрийн сайд Лори Чавез Дэример …………….

Дэлгэрэнгүй

Нас: 56

Төрсөн муж: Орегон

Улс төрч, бизнесмен. Өмнө нь Орегоноос Төлөөлөгчдийн танхимд сонгогдож байсан. Трампын нийгэм, эдийн засгийн бодлогыг дэмжигч.

Эрүүл мэнд, нийгмийн үйлчилгээний сайд Роберт Кеннеди

Дэлгэрэнгүй

Нас: 71

Төрсөн муж: Калифорни

Байгаль орчны идэвхтэн, вакцины эсрэг хөдөлгөөний удирдагч, өмнө нь Демократ намын гишүүн байсан. Вакцины эсрэг үзэл бодолтой.

Орон сууц, хотын хөгжлийн сайд Скот Төрнер

Дэлгэрэнгүй

Нас: 51

Төрсөн муж: Техас

NFL-ийн тоглогч, Техас мужийн төлөөлөгчдийн танхимд сонгогдож байсан. Трампын Opportunity Zones хөтөлбөрийг удирддаг.

Тээврийн сайд Шон Дафи …………………………………………

Дэлгэрэнгүй

Нас: 52

Төрсөн муж: Висконсин

Өмнө нь АНУ-ын Конгрессийн гишүүн, Fox News-ийн сэтгүүлч.

Трампын дэмжигч, хөдөө орон нутгийн дэд бүтцийг хөгжүүлэхэд анхаардаг.

Эрчим хүний сайд Крис ……………..Врайт………………………………..

Дэлгэрэнгүй

Нас: 58

Төрсөн муж: Колорадо

Liberty Energy компанийн захирал, эрчим хүчний салбарын мэргэжилтэн

Дотоод эрчим хүчний үйлдвэрлэлийг дэмжигч

Боловсролын сайд Линда МакМахон

Дэлгэрэнгүй

Нас: 76

Төрсөн муж: Коннектикут

Өмнө нь Холбооны жижиг бизнесийн захиргааны газрын дарга байсан.

Ахмад настны хэрэг эрхлэх сайд Даг Коллинс

Дэлгэрэнгүй

Нас: 58

Төрсөн муж: Жоржиа

Өмнө нь АНУ-ын Конгрессийн гишүүн, Трампын импичментын өмгөөлөгч

Сахилга бат, ёс зүй, ахмадын асуудал дээр төвлөрдөг.

Дотоод аюулгүй байдлын сайд Кристи Ноэм

Дэлгэрэнгүй

Нас: 53

Төрсөн муж: Өмнөд Дакота

Өмнөд Дакотын засаг дарга, өмнө нь АНУ-ын Конгрессийн гишүүн байсан. Трампын дэмжигч, хил хамгаалалтыг сайжруулахыг дэмждэг.

Засаглалын үр ашигтай байдлын сайд Вивэк Рамасвами

Дэлгэрэнгүй

Нас: 40

Төрсөн муж: Охайо

2023 онд Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлж байсан, бизнесмен, 2026 онд Охайо мужийн даргад нэр дэвших магадлалтай. Трампад төр засгийн төсвийн зардлыг бууруулах, танах, үр ашигтай байдлыг дээшлүүлэх талаар зөвлөдөг.

Засаглалын үр ашигтай байдлын сайд Илон Маск .

Дэлгэрэнгүй

Нас: 54

Төрсөн муж: Техас (ӨАБНУ-ын Приториа хот)

Тесла, SpaceX, X компанийн үүсгэн байгуулагч, захирал

Трампад төр засгийн төсвийн зардлыг бууруулах, танах, үр ашигтай байдлыг дээшлүүлэх талаар зөвлөдөг.

Боомтын сайд Том Хоман …………………………………………

Дэлгэрэнгүй

Нас: 64

Төрсөн муж: Нью Йорк

Боомтын асуудал, хил хамгаалалт, хууль бус цагаалчлалтай тэмцэх ажлыг хариуцдаг.

Украин, Оросын асуудал хариуцсан тусгай элч Кэйт Кэллог ……………………………………….

Дэлгэрэнгүй

Нас: 81

Төрсөн муж: Охайо

АНУ-ын армийн дэслэгч генерал, Вьетнамын дайнд оролцож байсан. Трампын өмнөх засагт Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тамгын газрын даргаар ажиллаж байсан.

Ойрх Дорнодын асуудал хариуцсан тусгай элч Стив Виткоф ……………………………..

Дэлгэрэнгүй

Нас: 68

Төрсөн муж: Нью Йорк

Хөрөнгө оруулагч, эрх зүйч, дипломат. Виткофф группын үүсгэн байгуулагч, захирал

Умард Алтантын гэрээний байгууллага (НАТО)-д суух Элчин сайд Матю Виттэйкэр

Дэлгэрэнгүй

Нас: 56

Төрсөн муж: Айова

Эрх зүйч, улс төрч. Прокурорын байгууллага, Хууль зүйн яаманд ажилласан туршлагатай.

Цагаан ордны Тамгын газрын дарга Сузи Вайлс

Цагаан ордны Тамгын газрын дэд дарга Стивэн Миллер

Цагаан ордны Тамгын газрын дэд дарга Даан Скавино

Цагаан ордны Тамгын газрын дэд дарга Жэймс Блэйр

Цагаан ордны Тамгын газрын дэд дарга Тэйлор Будович

Цагаан ордны Хэвлэлийн төлөөлөгч Каролин Ливэт ……………

Цагаан ордны Харилцаа холбооны газрын дарга Стивен Чэнь

Ерөнхийлөгчийн туслах Сэржио Гоор

Ерөнхийлөгчийн туслах Вилл Шарф

Цагаан ордны зөвлөх Виллям МакГинли

Ерөнхийлөгчийн туслах Сэбастян Горка

Ерөнхийлөгчийн туслах Алэкс Вун

Д.Трампын бодлого буюу түүний баг одоо юу хийж байна вэ?

Тангараг өргөснөөс хойш Д.Трамп төрийн байгууллагын хэт төвлөрлийг бууруулах, төсвийн зардлыг танах чиглэлээр анхаарч ажиллаж байна. Энэ чиглэлд тусгайлан ажиллах Түр яам (US DOGE) байгуулжээ. Д.Трампын 2025 онд Цагаан ордонд эргэн ирсэн жинхэнэ шалтгаан бол “Д.Трампын бодлого 2.1” буюу Бүгд найрамдахчуудын улс төрийн байр суурь, намын дараагийн хүчирхэг удирдагчдыг бүрдүүлэх явдал болж хувирлаа.

Photo Credit: Tom Brenner/Washington Post

Өөрөөр хэлбэл Бүгд Найрамдах нам 8 жил засаглахыг хүсэж байна. Энэ зорилт Холбооны засгийн газар, байгууллага дахь өндөр албан тушаалтнуудыг солих, мөн төр засгийн төсвийн зарцуулалтыг хянан шалгаж үр өгөөжгүй, шаардлагагүй зардлыг танах, бууруулах гэсэн хоёр үндсэн ажлаас бүрдэж байна.   

Эдгээр зорилтын хүрээнд холбооны засгийн газарт ажиллаж буй 70-90 мянган ажлын байрыг чөлөөлөхөөр байгаа бөгөөд 4-р сарын 1 хүртэл төсвийн урсгалыг “царцаасан”, төсвийн зардалд өргөн хүрээний хяналт шалгалт хийж байна. Илон Маскийн хэлж буйгаар одоогоор 55 тэрбум ам.долларын үргүй зардлыг илрүүлэн, зогсоохоор болсон аж. Одоогоор АНУ-ын Холбооны татварын орлогын алба (IRS), Холбооны мөрдөх товчоо (FBI), Олон улсын хөгжлийн туслалцааны байгууллага (USAID), Боловсролын яам (DOE), Хэрэглэгчийн санхүүгийн хамгаалалтын товчоо (CFPB) зэрэг байгууллагуудын төсөвт хяналт шалгалт, оношилгоо хийж, үргүй зардлуудыг шууд зогсоогоод байна.

Энэ асуудал нэлээд дуулиан шуугиан тарьж байгаа нь царцааж, зогсоож буй төсвүүд АНУ-ын олон улсын төрөл бүрийн төсөл хөтөлбөрүүдийн санхүүжилтийг шууд зогсоож байгаатай холбоотой. Нөгөө талаас Д.Трамп, И.Маск-ийн үзэж буйгаар эдгээр зардлууд АНУ-д ашиггүй, үргүй зардал байгаа бөгөөд зарим нь бүр “мөнгө угаах шинжтэй буюу эргээд Америкийн улс төрчдийн халаасанд орж байх магадлалтай гэж үзэж байна.

Үүний зэрэгцээ холбооны агентлагууд дахь олон талт байдал, тэгш байдлыг дэмжих хөтөлбөрүүдийг цуцлах, татварыг багасгах, Хятад зэрэг гол түнш улс орнуудтай хийх худалдааны бодлогоо шинэчлэх зэрэг алхмуудыг эхлүүлжээ. Гадаад бодлогын хувьд “Америк Нэгдүгээрт” гэсэн зарчмыг баримталж, зарим гадаад тусламжийн хөтөлбөрүүдийг түр зогсоох, АНУ-ын стратегийн ашиг сонирхолд нийцүүлэн цэргийн холбоотнуудын гэрээг дахин хэлэлцэх алхмуудыг хийж байна.

Ерөнхийдөө Д.Трампын хоёр дахь засаг захиргаа нь төрийн бүтцийг хялбарчлах, төсвийн зардлыг хяналттай бууруулах, үндэсний эрх ашгийг тэргүүнд тавих чиглэлтэйгээр бодлогын өөрчлөлтүүдийг хийж байна.

Түүний бодлого, шийдвэр нь иргэдийн дунд хуваагдлыг үүсгэж байгаа бөгөөд түүнийг дэмжигчид талархан хүлээж авч байгаа бол шүүмжлэгчид хатуу эсэргүүцэж байна. Түүний засаг захиргааны амжилт нь эдийн засгийн өсөлт, инфляцын хяналт, үндэсний аюулгүй байдлыг хангах бодлогын хэрэгжилтээс бүрэн хамаарна.

Трампын дотоод, гадаад бодлогын гол өөрчлөлт, анхаарал татах зүйл

Иймд Д.Трампын засаглалын гаргаж буй шийдвэрүүд нь АНУ-ын эдийн засаг, нийгэм, улс төр, аюулгүй байдлын салбарт тодорхой өөрчлөлтүүд авчирч байна. Эдгээр бодлогууд дотоодын үйлдвэрлэлийг дэмжих, төсвийн зардлыг танах, хууль бус цагаачлалыг хязгаарлах зэрэг давуу талтай ч, эдийн засгийн эрсдэл, олон улсын харилцааны сорилтууд үүсгэх магадлалтай аж.

Д.Трампын бодлого улс орнуудад хэрхэн нөлөөлж болох вэ?

Гадаад худалдаа, эдийн засгийн нөлөө: Эндээс үзэхэд, Д.Трампын худалдааны өндөр тариф, хязгаарлалтын бодлого нь дэлхийн зах зээл дээр “тодорхойгүй байдал” үүсгэж, томоохон эдийн засагтай орнуудын хооронд худалдааны сөргөлдөөн даамжрах магадлалтай. АНУ-ын протекционист бодлого нь улс орнуудын хөнгөлөлттэй худалдааны нөхцөлүүдэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй.

Хэрэв АНУ БНХАУ-тай худалдааны дайнаа эрчимжүүлбэл, Монголын экспортын гол зах зээл болох Хятадын эдийн засагт хүндрэл үүсэж, түүхий эдийн үнэ унах эрсдэлтэй.

Геополитик, бүс нутгийн аюулгүй байдал: Д.Трампын гадаад бодлогын гол чиглэл нь АНУ-ын цэргийн оролцоог багасгаж, бусад орнууд өөрсдөө аюулгүй байдлаа хамгаалах ёстой гэсэн зарчимд тулгуурлаж байна. Энэ нь бүс нутгийн жижиг орнуудын хувьд геополитикийн тодорхойгүй байдлыг нэмэгдүүлж болзошгүй.

Олон улсын байгууллагууд ба олон талт хамтын ажиллагаа: Трампын засаг захиргаа олон улсын байгууллагууд, тухайлбал НҮБ, Дэлхийн худалдааны байгууллага (WTO), НАТО зэрэгт итгэл багатай тул, эдгээр байгууллагуудын үүрэг роль суларч магадгүй. Энэ нь жижиг улс орнуудад сөргөөр нөлөөлж, дэлхийн дэг журам илүү тогтворгүй болох магадлалтай.

Гэвч АНУ олон улсын хамтын ажиллагаанд идэвхгүй оролцвол, бусад томоохон орнуудын нөлөө нэмэгдэж, Монголын гадаад бодлогод сорилт үүсэж болзошгүй.

Эх сурвалж: Brookings, Harvard Kennedy School, WEF, EPI, Atlantic Council, AP, Stratfor, Oxford Analytica, TheCut, FloridaPolitics, BBC.

Leave a comment