-

Израил – Хезболлагийн Дайны Нөхцөл Байдал, Ойрын Төлөв
Израилын арми Ливаны газар нутагт Хезболлагийн цэргийн хүчний эсрэг хуурай замын цэрэг оруулснаар энэ бүс нутаг дахь өмнөх дайнуудыг санагдуулам нөхцөл үүсэв. Хоёр өдрийн өмнө Израил болон Хезболла бүлэглэлийн цэргүүд Ливаны өмнөд хэсэгт тулалдаж байсан бол өчигдөр Израил Ливаны нийслэл Бейрутын төвд цохилт өгөв.
-

Тегеранд Болсон Халдлагад Хамас Бүлэглэлийн Удирдагч Исмаил Хание Амь Үрэгдэж Иран Хариу Арга Хэмжээ Авахаа Амлав
Исламын Бүгд Найрамдах Иран Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Масоуд Пезешкианы тангараг өргөх ёслол 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Тегеран хотноо болж өнгөрсөн бөгөөд энэхүү арга хэмжээнд оролцохоор очсон Хамас бүлэглэлийн тэргүүн Исмаил Хание-г 7 дугаар сарын 31-ний 02:00 цагийн үед бие хамгаалагчийнх нь хамт хөнөөсөн халдлага болов.
-

Кубад Байрлах Хятадын Тагнуулын Байгууламжууд
Олон Улсын Стратеги Судалгааны Төвөөс (CSIS) гаргасан хиймэл дагуулын мэдээгээр Куба Улсад шинээр баригдсан Хятадын тагнуулын байгууламжууд ил болов. АНУ-ын үзэж буйгаар Кубын Гавана хотын ойролцоо байрлах уг байгууламж нь мэдээллийн технологид суурилсан чагнах төхөөрөмжүүдтэй байж болзошгүй бөгөөд Куба Улсаас Америкийн эсрэг цахим тагнуулын ажиллагаа явуулж байж болзошгүй гэжээ.
-

Хезболла Бүлэглэл – Израил Хоорондын Болзошгүй Дайн
Израил болон Ливан дахь Хезболла бүлэглэлийн хооронд нөхцөл байдал сүүлийн саруудад улам хурцадсаар байна. Хамас бүлэглэлийн халдлагын дараа 2023 оны 10 дугаар сараас хойш Хеболла Израилын эсрэг тогтмол дайралт хийж байна.
-

Шинэ Хүйтэн Дайны Фронт дахь Умард Солонгосын Оролцоо
ОХУ, БНАСАУ-ын дээд хэмжээний уулзалт хоёр талын харилцаанд үнэлэхүйц дэвшилт гарсныг харууллаа. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины 6-р сарын 18-19-ний өдрүүдэд БНАСАУ-д хийсэн айлчлал нь бүс нутаг дахь АНУ-ын нөлөөг сөрөх стратегийн эвслийн үйл ажиллагааг эрчимжүүлсэн, геополитикийн хувьд томоохон ач холбогдол бүхий үйл явдал боллоо.
-

Америкийн Конгрессын Гишүүд Далай Ламтай Дарамсалад Уулзав
Бүгд найрамдах намын төлөөлөгч, Төлөөлөгчдийн танхимын Гадаад хэргийн хорооны дарга Майкл Маккаул, Төлөөлөгчдийн танхимын дарга асан Нэнси Пелоси тэргүүтэй АНУ-ын Конгрессын гишүүд 6-р сарын 18-19-ний өдрүүдэд Дээрхийн Гэгээнтэн XIV Далай лам болон Төвөдийн орогнолын Засгийн газрын гишүүдтэй Дарамсалад уулзалт хийв.
