Э.Эрдэнэ-Очир

Энэ асуулт сүүлийн хагас жилийн хугацаанд Хятадын дотоодод болон бүс нутаг, олон улсын анхаарлын төвд байж хариултаа хүлээсээр байна. 

Уламжлал ёсоор ХКН-ын 20 дугаар Төв хорооны 300 гаруй гишүүд 2023 оны намар Гуравдугаар Бүгд хурлаа хийж, ирэх 5-10 жилийн хөгжлийн бодлогоо, нэн ялангуяа нийгэм, эдийн засгийн хөгжил, шинэчлэлийн зорилтуудаа тунхаглан батлах ёстой байсан юм. Гэвч ХКН-ын Төв хороо хуралдсангүй, хуралдахаар тов зарлаагүй байгаа нь “хүлээлт, тодорхойгүй байдал” үүсгэжээ. 

Бүгд хурлыг хуралдуулах шийдвэр гаргах эрх бүхий элитүүд буюу ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны 24 гишүүн тодорхой асуудлаар байр суурийн зөрүүтэй байж магадгүй нь үүний нэг шалтгаан аж. Учир нь 2023 оны 7-р сард Гадаад хэргийн сайд Цинь Ган, 10-р сард Батлан хамгаалахын сайд Ли Шанфу нар огцорч, нам, төрийн албан тушаалаасаа буусан бөгөөд ХКН-ын дүрмээр Төв хорооны Бүгд хурлаар тэднийг намын албан тушаалаас хасаж орны хүмүүсийг сонгох, томилох ёстой.

Зөвхөн шинэ хүмүүсийн томилгоо төдийгүй уламжлалыг эвдэж гурав дахь удаагаа сонгогдсон БНХАУ-ын дарга Си Зиньпиний асуудлаар ч бүлэг фракцууд бүрэн зөвшилцөлд хүрээгүй, сэтгэл дундуур байгаа бололтой.

Энэ онд Дэн Сяопиний “Нээлттэй хаалганы бодлого”-ын 45 жилийн ой тохиож буй тул ХКН-ын удирдлагууд өнгөрсөн алдаа оноогоо үнэлж дүгнэн, шинэ эрин үеийн шинэ стратегиа тодорхойлохын тулд тус хуралд ач холбогдол өгч хойшлуулж байж магадгүй гэсэн таамаг ч байна.

Ийнхүү ХКН-ын Төв хорооны Гуравдугаар Бүгд хурал хойшилсоор буй нь тус улсын дотоодод хүлээлт үүсгэж, харин бусад улсуудын хувьд Хятадын улс төр дотроо өрнөл, тэмцэлтэй байна гэж таамаглахад хүргэж байна.

Эх сурвалж: The Diplomat, Bloomberg, Asia House

2 responses to “Хятадын коммунист намын Төв хороо хэзээ хуралдах вэ?”

  1. Баттөмөр Avatar
    Баттөмөр

    Ши дарга авгайгаа улс төрийн амьдралд оруулж байгаа гэсэн. Ямар албан тушаалд томилож байгаа юм бол.

    Liked by 1 person

    1. Purevee Avatar
      Purevee

      Тэр хүүхэн чинь генерал гэдгээрээ БХ-ын сайд, дуучин гэдгээрээ соёлын яамны сайд болох байлгүй дэ

      Liked by 1 person

Leave a reply to Purevee Cancel reply